30 дугаар зүйл. Цэвэр агаарын сан

АГААРЫН ТУХАЙ · энэ зүйлийг 2015-11-13-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2015-11-13-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

30.1.Цэвэр агаарын сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

30.2.Цэвэр агаарын сангийн төсвийн ерөнхийлөн захирагч нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

30.3.Цэвэр агаарын сан нь түүний үйл ажиллагааг зохицуулах олон талын оролцоог хангах орон тооны бус Удирдах зөвлөлтэй байна.

30.4.Энэ хуулийн 30.3-т заасан Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд томилно.

30.5.Энэ хуулийн 30.3-т заасан Удирдах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална.

/Энэ зүйлийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.