13 дугаар зүйл. Амьтан өмчлөх

АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2022-06-17

13.1.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол төлбөрийг бүрэн төлж ан агнах, барих эрхийн бичиг, гэрээ, зөвшөөрөлд заасан тоо хэмжээнд багтаан бэлтгэсэн ангийн түүхий эд нь бэлтгэгч этгээдийн өмч болно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.