18 дугаар зүйл. Амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг авах зорилгоор амьтныг ашиглах
18.1.Амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүн /зөгийн бал, лав, бугын цусан эвэр, хүдрийн заар зэрэг/-ийг авах зорилгоор амьтныг ашиглахдаа эрүүл мэндэд нь хор хохирол учруулахгүй, тамлан зовоохгүй, тэдгээрийн амьдрах орчныг алдагдуулахгүйгээр гүйцэтгэнэ.
18.2.Ховор амьтныг тэжээврээр үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэх зориулалтаар ашиглахын тулд төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.3.Амьтныг тэжээврээр үржүүлэхдээ ашиг шимийг дээшлүүлэхийн тулд үржил селекцийн ажил явуулж болно.