25 дугаар зүйл. Агнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл

АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Агнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл

25.1.Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.2.Агнуурын амьтан агнах, барих гэрээ, эрхийн бичиг, тусгай зөвшөөрлийн загварыг төрийн захиргааны төв байгууллага батална.

25.3.Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно.

25.4.Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолтын загвар, олгох журам, тодорхойлолт олгогдвол зохих ан амьтан, тэдгээрийн түүхий эдийн жагсаалтыг төрийн захиргааны төв байгууллага батална.

25.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.23, 1.24, 8.2 дугаар зүйлийн 1.12-т заасан зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд энэ хуулийн 26.2, 26.3-т заасан агнуурын амьтны тоо хэмжээнд багтаан харьяалах нутаг дэвсгэрт агнуурын амьтан агнах, барих зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдэд олгож болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.6.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 25.1, 29.1-д заасан тусгай зөвшөөрөл авахын өмнө Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.7.Иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх хэсэг хамаарахгүй. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.