9 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
9.1.Засгийн газар усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг батлах;
9.1.2.хилийн усны талаар хөрш орнуудтай хэлэлцээр байгуулах;
9.1.3.усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах;
9.1.4.энэ хуулийн 8.1.2-т зааснаас бусад голын урсацад тохируулга хийж, усны хуримтлал бий болгох, шилжүүлэн ашиглах асуудлыг шийдвэрлэх;
9.1.5.усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах үүрэг бүхий үндэсний хороо ажиллуулах;
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.