7 дугаар зүйл. Төлбөрийн хэмжээ, түүнийг төвлөрүүлэн зарцуулах
7.1.Төлбөрийн хэмжээг хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд үндэслэн бүс нутгийн хөгжлийн онцлогийг харгалзан дараах хязгаарт багтаан Засгийн газар тогтоож болно: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Бохирдуулах бодис Хэмжих нэгж Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/ доод дээд Жинлэгдэх бодис килограмм 50 1000 Органик бодис килограмм 50 1000 Эрдэс бодис килограмм 20 400 Хүнд металл килограмм 500 10000 Аюултай бохирдуулах бодис грамм 1000 10000
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.2.Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7.3.Төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба орлогын 50 хувийг хотын дэд бүтцийн санд төвлөрүүлж, цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулна. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./