20 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах хугацаа
20.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 30 хоногт багтаан явуулах бөгөөд талуудын хүсэлтээр энэ хугацааг нэг удаа сунгаж болно.
20.2.Энэ хуулийн 30.1-д заасны дагуу явуулах эвлэрүүлэн зуучлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасан хугацааны дотор явуулна.