32 дугаар зүйл. Гэр бүлийн холбогдолтой маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа
32.1.Энэ хуулийн 6.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн холбогдолтой маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дахин явуулахаас татгалзах үндэслэл болохгүй.
32.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.1-д заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, эсхүл талуудын сонгосон эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ.
32.3.Шүүхээс тогтоосон хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй бол шүүх гэрлэгчдийн хооронд үүссэн гэрлэлт цуцлахаас бусад тэтгэвэр, тэтгэлэг, тэтгэмж, дундын хөрөнгө хуваахтай холбогдсон маргаанд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, эсхүл гэрлэгчдийн сонгосон эвлэрүүлэн зуучлагчийг оролцуулж болно.
32.4.Гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаанд сэтгэл зүйч болон төрөл, садан, найз нөхөд, хамтран ажиллагсдыг оролцуулж болно.
БУСАД ЗҮЙЛ