5 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго, үндсэн зарчим
5.1.Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино.
5.2.Эвлэрүүлэн зуучлалыг дараах зарчимд үндэслэн явуулна:
5.2.1.талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих;
5.2.2.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах;
5.2.3.эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх;
5.2.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох.