9 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлагчид тавигдах шаардлага

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлагчид тавигдах шаардлага

9.1.Энэ хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчид дараах шаардлага тавигдана:

9.1.1.эрх зүйн бүрэн чадамжтай байх;

9.1.2.дээд боловсролтой байх;

9.1.3.эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан байх;

9.1.4.эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байх;

9.1.5.ял шийтгэлгүй байх.

9.2.Эвлэрүүлэн зуучлагч нь үйл ажиллагаандаа энэ хуулийн 10.1-д заасан Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс баталсан ёс зүйн дүрэм болон бусад журмыг баримтлан ажиллана.

9.3.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эрх зүйч мэргэжилтэй байна. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.