11 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршооны нэр
11.1.Хадгаламж, зээлийн хоршоо нь оноосон нэртэй байх бөгөөд түүнийг хэрэглэх тохиолдол бүрд уг нэрийн ард "Хадгаламж, зээлийн хоршоо" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "ХЗХ" гэсэн товчилсон тэмдэглэгээ заасан байна.
11.2.Хадгаламж, зээлийн хоршооны оноосон нэрд хэн нэг үүсгэн байгуулагч гишүүний нэр, эсхүл өөр хуулийн этгээдийн төрөл, зохион байгуулалтыг илэрхийлсэн нэр, тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
11.3.Энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрлөөр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршооноос бусад хуулийн этгээд өөрийн оноосон нэртэй хамт энэ хуулийн 11.1-д заасан тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
11.4.Хадгаламж, зээлийн хоршооны өөрийн оноосон нэрийг Хорооны зөвшөөрлөөр өөрчилж болно.