22 дугаар зүйл. Гишүүнчлэлээс гарах

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-01-12

22.1.Гишүүн нь өөрийн хүсэлтээр хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэлээс гарч болох ба энэ тухай тэргүүлэгчдийн зөвлөлд 30 хоногийн өмнө урьдчилан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

22.2.Тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүнээс энэ хуулийн 22.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 25.2-т зааснаас бусад тооцоог 30 хоногийн дотор хийнэ.

22.3.Энэ хуулийн 19.2-т заасан шаардлагыг хангахгүй болсон гишүүн энэ тухайгаа хадгаламж, зээлийн хоршоонд сайн дураар мэдэгдэж, гишүүнчлэлээс гарах мэдэгдэл өгөх үүрэгтэй.

22.4.Энэ хуулийн 22.3-т заасан үүргийг биелүүлээгүй нь тухайн гишүүнийг гишүүнчлэлээс хасах үндэслэл болох бөгөөд түүний гишүүний бүрэн эрхийг энэ хуулийн 22.3-т заасан шаардлагыг хангахгүй болсон өдрөөр дуусгавар болсонд тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.