25 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршооны гишүүний эрх нь дуусгавар болсон этгээдтэй тооцоо хийх
25.1.Гишүүний эрх нь дуусгавар болсон, дуусгавар болсонд тооцогдсон гишүүнтэй хийх оруулсан хувь хөрөнгөтэй холбоотой төлбөр тооцооноос бусад өр төлбөрийн тооцоог тухайн гишүүний эрх нь дуусгавар болсон буюу дуусгавар болсонд тооцогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ.
25.2.Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан этгээдэд ногдох хувь хөрөнгийг тухайн жилийн санхүүгийн тайлангаар нэг гишүүнд ногдох хувь хөрөнгийн хэмжээтэй хувь тэнцүүлэн тодорхойлсны дараа Иргэний хуульд заасны дагуу холбогдох этгээдэд шилжүүлнэ.
25.3.Энэ хуулийн 25.2-т заасан хөрөнгийг хүлээн авах этгээд байхгүй бол уг хөрөнгийг идэвхгүй гишүүний хөрөнгийн адил тусгайлсан дансанд төвлөрүүлж, санхүүгийн тайлан, мэдээнд тусгана.
25.4.Гишүүний эрх нь дуусгавар болсон буюу дуусгавар болсонд тооцогдсон этгээдтэй хийх тооцоотой холбогдсон гомдлыг зохих журмын дагуу шүүхэд гаргаж болно.