3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хадгаламж, зээлийн хоршоо" гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;

3.1.2."хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгө" гэж тухайн хадгаламж, зээлийн хоршооны активаас өр төлбөрийг хассан зөрүү буюу гишүүдийн оруулсан хувь хөрөнгө болон нөөцийн сан, бусад сан, хандив, тусламж, хуримтлагдсан орлогын нийлбэрийг;

3.1.3."хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө" гэж хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэхэд оруулах тухайн хоршооны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгийг;

3.1.4."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж хадгаламж, зээлийн хоршооны гишүүн, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл болон зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтантай эд хөрөнгө, садан төрлийн зэрэг хувийн ашиг сонирхлын холбоо бүхий этгээдийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.