6 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах гэрээ

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах гэрээ

6.1.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах гэрээнд дараах зүйлийг тусгана:

6.1.1.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, иргэний бүртгэлийн дугаар, эрхэлсэн ажил, албан тушаал; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.2.үүсгэн байгуулах хадгаламж, зээлийн хоршооны оноосон нэр;

6.1.3.үүсгэн байгуулах хадгаламж, зээлийн хоршооны оршин байх газрын хаяг;

6.1.4.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын эрх, үүрэг, хариуцлага;

6.1.5.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын оруулах хувь хөрөнгийн хэмжээ, тэдгээрийг захиран зарцуулах;

6.1.6.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын хооронд үүсэх маргааныг шийдвэрлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.