16 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, үүрэг
16.1.Татварын мэргэшсэн зөвлөх энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
16.1.1.гэрээнд заасан ажлын хүрээнд энэ хуулийн 8.1.2-т заасан мэдээллийг үйлчлүүлэгчээс бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргуулж авах; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
16.1.2.зөвлөх үйлчилгээг үзүүлэх явцад үйлчлүүлэгч энэ хуулийн 20.3-т заасан үйлдлийг гаргасан тохиолдолд ажил гүйцэтгэхээс татгалзах тухайгаа татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд мэдэгдэх;
16.1.3.зөвлөх үйлчилгээг энэ хуулийн 11.1.3-т заасан гэрээний дагуу гүйцэтгэх;
16.1.4.татварын тайланг хянах явцад алдаа, зөрчил илэрсэн бол түүнийг засахад нь туслах, зөвлөгөө өгөх;
16.1.5.татварын мэргэшсэн зөвлөхийн эрхээ сунгуулахдаа энэ хуулийн 18.2.4-т заасан сургалтад хамрагдаж, шалгалт өгсөн байх;
16.1.6.татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийг мөрдөх.