1 дугаар зүйл. Хуулийн зорилт

ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

1 дугаар зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх үүргийг тодорхойлж, уг вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.