ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 6 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлХуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалтыг тогтоох, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
- 2 дугаар зүйлХүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХүний хөгжил сангийн төсөвт 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 397,580.8 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 4 дугаар зүйлХүний хөгжил сангийн төсвөөс 2013 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 282,799.5 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
- 5 дугаар зүйлХүний хөгжил санд 2013 оны төсвийн жилд хуримтлуулах мөнгөн хөрөнгийн хэмжээг 0.0 төгрөгөөр баталсугай.
- 6 дугаар зүйлЭнэ хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.