361 дугаар зүйл. Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээллийн сан
1.Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:
1/байгаль орчинд хохирол учруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухай мэдээлэл;
2/байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ, ногдуулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ;
3/байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр төлсөн, хохирлыг арилгасан тухай тайлан.
/Энэ зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/