41 дугаар зүйл. Мэдээллийн санг хэрэглэгчийн эрх, үүрэг
1.Мэдээллийн сангийн хэрэглэгч дараахь эрх, үүрэгтэй:
1/мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээллийг ашиглан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, лавлагааны мэдээлэл бэлтгэх болон бусад хэлбэрээр ашиглахдаа мэдээлэл эзэмшигчийн нэрийг ишлэл болгох;
2/мэдээллийн сангийн үйл ажиллагаа болон өгөгдөл, мэдээллийн талаар гомдол гаргах.