45 дугаар зүйл. Байгалийн нөөцийн хамтын менежмент
1.Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан нутгийн иргэдэд байгалийн нөөцийг дундаа хариуцан хамгаалах, зохистой ашиглах болон нөхөн сэргээх эрхийг олгож, нутгийн иргэд нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс нийгэм, эдийн засгийн ашиг тусыг хүртэж байх үйл явцыг байгалийн нөөцийн хамтын менежмент гэнэ.