10 дугаар зүйл. Хадгаламжийн даатгалын сан, түүний эх үүсвэр
10.1.Хадгаламжийн даатгалын сан /цаашид "Сан" гэх/-гийн удирдлагыг Хадгаламжийн даатгалын корпораци хэрэгжүүлнэ.
10.2.Сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
10.2.1.Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн 2.5-д заасны дагуу тухайн банкнаас Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төвлөрүүлсэн шимтгэл;
10.2.2.улсын төсвөөс Санд оруулсан эхлэлтийн хөрөнгө;
10.2.3.Монголбанкнаас Санд оруулсан эхлэлтийн хөрөнгө;
10.2.4.хадгаламжийн даатгалын хураамж;
10.2.5.Сангийн хөрөнгө оруулалтаас олсон орлого;
10.2.6.даатгалын тохиолдол бий болсон банкны актив хөрөнгийг борлуулсны орлого;
10.2.7.Засгийн газар, Монголбанк, олон улсын байгууллагаас олгосон зээл, тусламж, бусад санхүүжилт;
10.2.8.гадаадын банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас Хадгаламжийн даатгалын корпорацийн авсан зээл;
10.2.9.Хадгаламжийн даатгалын корпорацийн гаргасан бондын эх үүсвэр;
10.2.10.нөхөн төлбөр олгох хугацаа дууссаны дараа энэ хуулийн 16.1-д заасан банкинд үлдсэн нөхөн төлбөрийн хөрөнгө;
/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
10.2.11.хуульд заасан бусад эх үүсвэр.
/Энэ заалтын дугаарт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/