19 дугаар зүйл. Хадгаламжийн даатгалын корпорацийн эрх зүйн байдал

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Хадгаламжийн даатгалын корпорацийн эрх зүйн байдал

19.1.Хадгаламжийн даатгалын корпораци /цаашид "Корпораци" гэх/ нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд байна.

19.2.Корпорацийн төв Монгол Улсын нийслэлд байрлана.

19.3.Корпорацийн дүрмийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батална.

/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

19.4.Корпораци тогтоосон загвараар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

19.5.Корпораци Монголбанкинд төгрөгийн болон валютын харилцах, хадгаламжийн данстай байна.

19.6.Корпораци өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахтай холбоотойгоор банкинд харилцах данс нээж болно.

19.7.Корпораци дотоод аудитын албатай байх бөгөөд дотоод хяналтын алба Хадгаламжийн даатгалын Үндэсний хороонд ажлаа тайлагнана.

/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.8.Корпораци үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах чиглэлээр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.