7 дугаар зүйл. Даатгалд үл хамаарах нөхцөл

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Даатгалд үл хамаарах нөхцөл

7.1.Дараах хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй:

7.1.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс;

7.1.2.нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл;

7.1.3.нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж.

7.2.Дараах этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй:

7.2.1.банк;

7.2.2.төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага;

7.2.3.эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан;

7.2.4.Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээд;

7.2.5.даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор болон аудитын байгууллага;

7.2.6.Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон дор дурдсан хадгаламж эзэмшигч:

7.2.6.а.гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлдэгчийн төлбөрийн чадвар болон барьцааны төрөл зэргийг харгалзан үзэхэд бусад хадгаламж эзэмшигчээс онцгой нөхцөлтэй зээл авсан;

7.2.6.б.банкны бусад хадгаламж эзэмшигчээс илт бага хүүтэй зээл авсан;

7.2.6.в.Монголбанкны статистик мэдээллээр хадгаламж эзэмшигчдийн авч байгаа хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү авсан. Энэ дэд заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.7.хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкинд байршуулсан хөрөнгө. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.3.Даатгалын тохиолдол бий болоход энэ хуулийн 7.2-т заасан этгээдэд даатгалын нөхөн төлбөр төлөхгүй.

7.4.Даатгалын тохиолдол бий болоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу битүүмжилсэн болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 11.1-д заасны дагуу гүйлгээг нь түдгэлзүүлсэн дансны хадгаламж эзэмшигчид зөвхөн битүүмжлэх болон гүйлгээг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгоно.

/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.5.Энэ хуулийн 7.2.6-д заасан зээл, хадгаламжийг Монголбанкны хяналт шалгалтаар тогтоосон бол хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээг авч, Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.