1 дугаар зүйл.

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

1 дугаар зүйл.

Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль /цаашид “Шүүхийн тухай багц хууль” гэх/-ийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын дээд шүүхийн шүүгчдийн орон тоог нэмж, нэмэгдсэн орон тоонд шүүгчийг сонгон шалгаруулан, Монгол Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ажлыг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдөр баталсан Шүүхийн тухай хуульд нийцүүлэн зохион байгуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.