2 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомж

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

2 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомж

2.1.Зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Төв Банк /Монголбанк/-ны тухай, Банкны тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Байгууллагын нууцын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.