10 дугаар зүйл. Шуудангийн үйлчилгээ
10.1.Шуудангийн үйлчилгээ нь шуудангийн илгээмжийг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үйлчлүүлэгчид хүргэх дотоодын, гадаад улс орнууд дахь үйлчлүүлэгчид хүргэх улс хоорондын гэсэн зориулалттай байх бөгөөд түүнийг энэ хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, гэрээнд заасны дагуу үзүүлнэ.
10.2.Дараахь эрх бүхий этгээдийн баталсан хуваарь, чиглэлийн дагуу шуудангийн илгээмж хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж явуулна:
10.2.1.аймаг, нийслэл, хот хооронд шуудангийн илгээмж хүргэх хуваарь, чиглэлийг шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; /Энэ заалтад 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.2.2.үйлчлэгчийн боловсруулсан аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хот, тосгоны доторх шуудангийн илгээмж хүргэх хуваарь, чиглэлийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга. /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.3.Улс хоорондын шуудангийн илгээмж хүргэх үйл ажиллагааг хоёр талын шуудангийн эрх бүхий байгууллагын хооронд байгуулсан Монгол Улсын олон улсын болон үйлчлэгч хоорондын гэрээгээр зохицуулна.
10.4.Илгээмжийг хүлээн авах, цуглуулах, тээвэрлэх, хаягт эзэнд хүргэх үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.13, 9.15-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./