12 дугаар зүйл. Шуудангийн бүх нийтийн үйлчилгээ

ШУУДАНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2019-05-30

12.1. Шуудангийн бүх нийтийн үйлчилгээнд үйлчлэгч нь байршил, хүргэх боломжоос үл хамааран Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нийт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад шуудангийн илгээмжийг энэ хуулийн 9.1.6-д заасны дагуу тогтоосон хугацаанд хүргэх үйлчилгээ хамаарна.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.