19 дугаар зүйл. Шуудангийн илгээмжийн төрөл, зэрэглэл

ШУУДАНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Шуудангийн илгээмжийн төрөл, зэрэглэл

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

19.1.Шуудангийн илгээмж нь дараахь онцлог бүхий энгийн, баталгаат, үнэ зарласан гэсэн төрөлтэй байна:

19.1.1.энгийн илгээмжид үйлчлүүлэгч өөрөө тарифын дагуу марк наасан энгийн захидал, баталгаат болон үнэ зарласнаас бусад боодол, илгээлт;

19.1.2.баталгаат илгээмжид үйлчлэгчээр батлуулан түүнийхээ төлөө нэмэлт хураамж төлж, хаягласан эзэнд нь гардуулах нөхцөлөөр илгээж буй захидал, боодол, илгээлт;

19.1.3.үнэ зарласан илгээмжид үйлчлүүлэгч илгээмжээ үнэлэн, нэмэгдэл төлбөр хийж илгээж байгаа захидал, боодол, илгээлт.

19.2.Шуудангийн үйлчилгээг үйлчлүүлэгчид хүргэх хамрах хүрээгээр нь улс хоорондын болон дотоодын, үйл ажиллагаагаар нь нэмэлт болон үндсэн, хугацаагаар нь ердийн болон буухиа гэсэн зэрэглэл тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.