7 дугаар зүйл. Шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.Шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.1.бүх нийтийн үйлчилгээний төрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн тогтоох;
/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.2.шуудангийн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
7.1.3. үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам баталж, хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.4.шуудангийн нэгдсэн код батлах;
7.1.5.үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.1.6.шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийг батлах;
/Энэ заалтыг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.1.7.шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журмыг батлах;
/Энэ заалтыг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.1.8.олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, холбогдох санал, дүгнэлт боловсруулах, олон улсын байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.1.9. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./