МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 16 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлМонгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2013 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:
- 4 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,557,453.4 сая төгрөгөөр баталсугай. /Энэ зүйлд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
- 5 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2013 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
- 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2013 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 5,165,568.7 сая төгрөгөөр баталсугай.
- 7 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2013 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 1,124,305.2 сая төгрөгөөр баталсугай.
- 8 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2013 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 48,965.2 сая төгрөгөөр баталсугай.
- 9 дугаар зүйлМонгол Улсын 2013 оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг дор дурдсанаар баталсугай:
- 10 дугаар зүйлМонгол Улсын 2013 оны төсвийн жилд Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 4,215,200.0 сая төгрөгөөр тогтоосугай.
- 11 дугаар зүйлМонгол Улсын 2013 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг дор дурдсанаар баталсугай:
- 12 дугаар зүйлМонгол Улсын 2013 оны төсвийн жилд орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:
- 13 дугаар зүйлМонгол Улсын 2013 оны төсвийн жилд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг дор дурдсанаар баталсугай:
- 14 дугаар зүйл"Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
- 15 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
- 16 дугаар зүйлЭнэ хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.