251 дугаар зүйл. Зөвлөл

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

251 дугаар зүйл. Зөвлөл

/Энэ зүйлийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

251.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллана.

251.2.Зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ахалж, бүрэлдэхүүнд нь санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий байгууллага, прокурор, шүүх, холбогдох бусад төрийн байгууллагын төлөөллөөс бүрдүүлж ажиллана.

251.3.Энэ хуулийн 251.2-т заасан зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

251.4.Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

251.5.Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

251.5.1.гэрч, хохирогчийг хамгаалах салбар дундын ажлыг уялдуулан зохицуулах;

251.5.2.гэрч, хохирогчийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг шийдвэрлэх талаар санал боловсруулах, хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;

251.5.3.холбогдох яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага болон төрийн бус байгууллагад зөвлөмж өгөх;

251.5.4.гэрч, хохирогчийг хамгаалах байгууллага, албадын алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;

251.5.5.иргэд, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.