9 дугаар зүйл. Тодорхой үйлдлийг хязгаарлах

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Тодорхой үйлдлийг хязгаарлах

9.1.Тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээнд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид гэрч, хохирогчтой уулзах, харилцах, харилцаа тогтоохыг оролдох, дагаж мөшгих болон бусад хэлбэрээр харилцахыг хориглох арга хэмжээ хамаарна.

/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.2.Тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээ авсан эрх бүхий албан тушаалтан хязгаарлах арга хэмжээ авахуулсан этгээдээр гарын үсэг зуруулж, түүнд хяналт тавина.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.