4 дугаар зүйл. Академийн харьяа байгууллага
1. Академи харьяандаа өөрийн чиг үүрэг, зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лаборатори, бусад нэгж ажиллуулж болно.
/Энэ хэсгийн дугаарыг 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
2. Академи шинжлэх ухааны тодорхой салбараар төрөлжсөн академийг өөрийн бүтцэд байгуулж болно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/