МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Татвар, төсөв, санхүү · 4 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн улсын төсөв, Хүний хөгжил сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулахтай холбогдсон зүйл, заалтыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл. 2012 оны төсвийн тодотголын төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлахтай холбогдсон харилцаанд энэ хуулийн 1 дүгээр зүйл хамаарахгүй.
3 дугаар зүйл. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн энэ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас бусад зүйл, заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
4 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.