11 дугаар зүйл. Татварын хөрөнгө оруулалтын дэмжлэг

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Татварын хөрөнгө оруулалтын дэмжлэг

11.1.Хөрөнгө оруулагчид дараах хэлбэрээр татварын дэмжлэг үзүүлнэ:

11.1.1.албан татвараас чөлөөлөх;

11.1.2.албан татварын хөнгөлөлт үзүүлэх;

11.1.3.албан татвар ногдох орлогоос хасагдах элэгдлийн зардлыг түргэвчилсэн аргаар тооцох;

11.1.4.албан татвар ногдох орлогоос хасагдах алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох;

11.1.5.ажилтны сургалтын зардлыг татвар ногдуулах орлогоос хасч тооцох.

11.2.Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно:

11.2.1.барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих;

11.2.2.нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор, парк, дэд бүтэц барих; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.2.3.эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих.

11.3.Хөрөнгө оруулагчид үзүүлэх энэ хуулийн 11.1, 11.2-т заасан дэмжлэгийг татварын тухай хууль тогтоомжоор зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.