13 дугаар зүйл. Татварын хувь, хэмжээг тогтворжуулах

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Татварын хувь, хэмжээг тогтворжуулах

13.1.Энэ хуулийн 13.5-д заасан этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох замаар хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг тогтворжуулна.

13.2.Тогтворжуулах гэрчилгээ нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулна.

13.3.Энэ хуулийн 4.7-д зааснаас бусад тохиолдолд татварын хувь, хэмжээг тогтворжуулах асуудлыг зөвхөн энэ хууль болон энэ хуульд заасан хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулна.

13.4.Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 14.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй.

13.5.Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын хэлбэрээс нь хамааран тогтворжуулах гэрчилгээг дараах этгээдэд олгоно:

13.5.1.хөрөнгө оруулалтын төслийг нэг хуулийн этгээд дангаар хэрэгжүүлэх бол тогтворжуулах гэрчилгээг тухайн хуулийн этгээдэд;

13.5.2.хөрөнгө оруулалтын төслийг харилцан хамаарал бүхий хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хэрэгжүүлэх бол тэдгээрийн толгой компанид.

13.6.Тамхи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах үйл ажиллагаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.