22 дугаар зүйл. Зөвшөөрөл хүсэх, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх
22.1.Энэ хуулийн 21.1-д заасан хуулийн этгээд нь зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтээ шууд болон Монгол Улс дахь төлөөлөгчийн газар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах бөгөөд хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.1.1.зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн эрх бүхий бүртгэлийн байгууллагаас олгосон хуулийн этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбар;
22.1.2.зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд, энэ хуулийн 22.1-д заасан этгээдийн гүйцэтгэх удирдлагын талаарх бүртгэлийн байгууллагын сүүлийн хоёр жилийн лавлагаа;
22.1.3.гадаадын төрийн өмчит хуулийн этгээдийн монголын талын аж ахуйн нэгжтэй урьдчилан тохиролцсон хэлцэл, түүний төрөл, нөхцөл, хэлцэлд оролцогч талууд, худалдах хувьцааны тоо болон хувь эзэмшлийн хэмжээ, гэрээний үнэ болон хуулийн этгээдийн дүрэм, хуулийн этгээдийн удирдлагад өөрчлөлт оруулахаар тохиролцсон бол энэ талаарх мэдээлэл;
22.1.4.гадаадын төрийн өмчит хуулийн этгээдийн болон хэлцэлд оролцогч монголын талын аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга;
22.1.5.зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, бизнес төсөл.
22.2.Энэ хуулийн 22.1-д заасан бичиг баримт нь монгол хэлээр байна.
22.3.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүсэлтийг нягтлах явцад зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдээс энэ хуулийн 22.1-д зааснаас бусад шаардлагатай бичиг баримтыг шаардаж болно. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.4.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 22.1-д заасан шаардлага хангасан хүсэлтийг хүлээн авч, дараах нөхцөл байдал үүсэх эсэхийг нягтална: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.4.1.хөрөнгө оруулагчийн аливаа үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинж чанар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан эсэх;
22.4.2.хүсэлт гаргагч нь Монгол Улсын хууль тогтоомж, бизнесийн тогтсон хэм хэмжээг сахин биелүүлэх нөхцөл, боломжийг хангасан эсэх;
22.4.3.хөрөнгө оруулалт нь тухайн салбар дахь өрсөлдөөнийг хязгаарлах, давамгай байдал тогтоох шинжийг агуулсан эсэх;
22.4.4.хөрөнгө оруулалт нь Монгол Улсын төсвийн орлого, бусад бодлого, үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөл үзүүлэх эсэх.
22.5.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 22.4-т заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг нягтлахдаа холбогдох байгууллагаас санал, дүгнэлт авч болно. Энэ тохиолдолд тухайн байгууллага нь асуудлыг 30 хоногийн дотор судлан үзэж, санал, дүгнэлтээ ирүүлэх бөгөөд уг хугацаанд ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүйд тооцно. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
22.6.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 22.1-д заасан хүсэлтийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2, 5.3 дугаар зүйлд заасан хугацаанд шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт болон хэсгийн дугаарт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.7.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 22.6-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор хүсэлт гаргагчид шийдвэрийн талаар мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсэгт болон хэсгийн дугаарт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
БУСАД ЗҮЙЛ