1 дугаар зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах сангийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, сангийн үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.