141 дугаар зүйл. Хувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

141 дугаар зүйл. Хувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.1.Хувийн хөрөнгө оруулалтын санг хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болон Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд гэрээний үндсэн дээр байгуулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.2.Энэ хуулийн 141.1-д заасан хөрөнгө оруулалтын сан нь хуулийн этгээдийн эрхгүй байна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.3.Энэ хуулийн 141.1-д заасан хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах гэрээнд дараах мэдээллийг тусгаcан байна: /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.3.1.нэгж эрх эзэмшигчийн эрх, үүрэг, хариуцлага; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.3.2.нэгж эрх гаргах, худалдах, худалдан авах, арилжих зохицуулалт; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.3.3.нэгж эрхийн үнэ тогтоох, цэвэр хөрөнгийн үнэлгээний тооцоолол; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.3.4.кастодиан болон хөрөнгө оруулалтын менежментийн компанийн эрх, үүрэг, хариуцлага; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.3.5.сангийн үйл ажиллагааг сурталчлахад тавих хязгаарлалт; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.3.6.бусад. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.4.Энэ хуулийн 141.1-д заасан хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулагч нь санг үүсгэн байгуулах баримт бичгийг Хороонд бүртгүүлсний үндсэн дээр сангийн үндсэн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

141.5.Энэ хуулийн 141.1-д заасан хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэх, үйл ажиллагаа, гэрээнд тавих шаардлагыг тогтоосон журмыг Хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.