52 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

52 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт

52.1.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь энэ хууль болон бусад хууль тогтоомж, Хорооноос баталсан журам, заавар, сангийн дүрэм, сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журмаар тогтоосон, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт заасан болон хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад сангийн хөрөнгийг гэрээгээр хадгалж байгаа кастодиан нь хяналт тавина.

52.2.Сангийн хөрөнгийг шилжүүлэх, аливаа бусад хэлбэрээр захиран зарцуулах нь энэ хууль, бусад хууль тогтоомж, Хорооноос баталсан журам, заавар, хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг болон хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээ, хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журмыг зөрчихөөр байгаа тохиолдолд кастодиан нь хөрөнгө оруулалтын менежментийн компанид сангийн хөрөнгийг зарцуулах зөвшөөрөл олгох болон хөрөнгийг шилжүүлэхийг хориглоно.

52.3.Энэ зүйлээр тогтоосон үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд кастодиан нь сангийн гишүүдийн өмнө хөрөнгө оруулалтын менежментийн компанитай хамт хариуцлага хүлээнэ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.