47 дугаар зүйл. Олон улсын баталгаа хэрэглэх
47.1.Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олон улсын баталгаа хэрэглэх асуудлаар Олон улсын атомын энергийн агентлагтай дараахь чиглэлээр хамтран ажиллана:
47.1.1.энэ хуулийн 28.8-д заасны дагуу цөмийн материалын тоо, хэмжээ, түүнд орсон өөрчлөлт, алдагдал, хорогдол, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг Цөмийн энергийн комиссоор дамжуулан тогтоосон хугацаанд хүргүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
47.1.2.баталгааны гэрээний дагуу Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээч, байцаагчийн хяналт шалгалтын ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлж, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох талаар тавьсан шаардлагыг биелүүлэх.