12 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавих шаардлага

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавих шаардлага

12.1.Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-17.3-т заасан шаардлагыг биелүүлнэ.

12.2.Нэг тусгай зөвшөөрлөөр олгох түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайн хэмжээ Ашигт малтмалын тухай хуулийн 17.4-т заасны дагуу 25 гектараас багагүй, 400 гектараас ихгүй байна.

12.3.Суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.