21 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах
21.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэгээс доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:
21.1.1.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
21.1.2.үйлчилгээний хөлс болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт;
21.1.3.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу хянасан тухай баримт.
21.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 21.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 20.1.5-д заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэж, өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.
21.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан тухай шийдвэрийг түүнийг гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 19.7-д заасан байгууллагуудад мэдэгдэнэ.
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ХАДГАЛАХ НӨХЦӨЛ