38 дугаар зүйл. Ашигт малтмалтай холбоотой мэдээлэл, бүртгэлтэй танилцах
38.1.Сонирхсон этгээд тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлтэй ажлын цагаар зориулалтын байранд танилцах эрхтэй.
38.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан хайгуулын тайлан, уурхайн ашиглалтын мэдээ, техник, эдийн засгийн үндэслэлийг түүний хүсэлтээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд нууцад хамааруулах бөгөөд мэдээ, тайланг хүлээлгэн өгөхдөө нууц хадгалах талаар гэрээ байгуулж болно.
38.3.Энэ хуулийн 38.2-т заасны дагуу нууцад хамааруулсан мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур задруулах, нийтлэх буюу нийтэд мэдээлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/