6 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахад тавих ерөнхий шаардлага
6.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно.
6.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна.
6.3.Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ