15 дугаар зүйл. Санхүүгийн тайлан, түүнийг нийтэд мэдээлэх

БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Санхүүгийн тайлан, түүнийг нийтэд мэдээлэх

15.1.Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.2. Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь олон улсын жишгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байна.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.3. Банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ. Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг Санхүүгийн зохицуулах хороо шаардах эрхтэй.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.4. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулан дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ.

15.5. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс нийтэлсэн санхүүгийн тайлан, мэдээлэл нь зохих журмыг баримтлаагүй, буруу, ташаа, алдаатай бол Санхүүгийн зохицуулах хороо залруулахыг шаардана.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.