16 дугаар зүйл. Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулах

БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулах

16.1.Банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт, материалаа аудитын байгууллага /аудитор/-аар жилд нэгээс доошгүй удаа шалгуулж баталгаажуулна.

16.2. Аудитын байгууллага /аудитор/ нь баталгаажуулсан санхүүгийн тайлан, баримт материалынхаа талаархи дүгнэлтийг тухайн банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгагчдын зөвлөлд танилцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.