17 дугаар зүйл. Аудитын дүгнэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгөх
/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
17.1.Аудитын байгууллага /аудитор/ нь өөрийн баталгаажуулсан тайлангийн талаархи эцсийн дүгнэлтийг тухайн банк бус санхүүгийн байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
17.2.Аудитын байгууллага /аудитор/ нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын баримт материалд үндэслэн дараахь дүгнэлтийг гаргавал энэ талаархи дүгнэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд даруй мэдээлнэ:
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
17.2.1. төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй болсноос ойрын үед санхүүгийн онц хүндрэлтэй байдалд орж болзошгүй байгаа;
17.2.2. тухайн банк бус санхүүгийн байгууллагын ажилтнууд өөрийн банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн шударга бус, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэн.