18 дугаар зүйл. Банк бус санхүүгийн байгууллагыг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл

БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Банк бус санхүүгийн байгууллагыг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл

/Энэ хэсгийн гарчигт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.1.Банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулж, татан буулгаж болно.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.2.Банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай зөвшөөрөл авахад дор дурдсан баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгнө:

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

18.2.1.банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.2.2.банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах шаардлага, хэлбэр, нөхцөл, хугацааг заасан баримт бичиг, тухайн банк бус санхүүгийн байгууллагаас үйл ажиллагаагаа дуусгавар болгохтой холбогдуулан авах арга хэмжээ, тэдгээрийн хугацаа, үе шат, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан болон шаардлагатай бусад мэдээлэл;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.2.3.банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулснаас гарах санхүүгийн үр дүнгийн тооцоо, өөрчлөн байгуулсны дараа байгуулагдах банк бус санхүүгийн байгууллагын эхлэлтийн тайлан тэнцэл.

18.3. Санхүүгийн зохицуулах хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш ЗО хоногийн дотор банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай холбогдох асуудлыг шийдвэрлэж нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

18.4.Банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, харилцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөл өгөхөөс татгалзана.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.5.Банк бус санхүүгийн байгууллагыг татан буулгах тухай Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг үндэслэн хууль тогтоомжид заасан журмын дагуу банк бус санхүүгийн байгууллагыг татан буулгана.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.